Нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлэжээ

🕔 2020/08/28 16:49

Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад шаардлага тавиад байгаа юм.  Тэд  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг борлуулж буй нүүрснийхээ тээврийн тарифыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаач ээ гэж хүсэлт шаардлага тавьсан.  
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд  нүүрс олборлож, борлуулдаг компани. Тус компаниас нүүрс авсан компаниуд тээвэрлэлтээ өөрсдөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ямар үнээр, ямар компаниар тээвэрлүүлэх нь тухайн худалдан авагчийн асуудал байдаг. Гэвч Монголын тээврийн компаниудын, иргэд жолооч нарын эрх ашиг хохирсон асуудал гарах болсон учраас компани анхаарал тавин ажиллаж, тодорхой арга хэмжээ авснаар нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлээд байгааг албаны хүмүүс мэдэгдлээ. 
Мөн энэ үеэр ногдол ашигтай холбоотой асуудлыг сэтгүүлчид тодруулав. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Иргэдийн ногдол ашгийн мөнгийг манай компани бүрэн шилжүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган иргэн бий. Үүнээс 1,6 сая нь хувьцааны дансаа нээлгэсэн, тэр дундаасаа 702 мянга нь банкны дансаа мэдүүлсэн гэж ҮЦТХТ мэдээлэл өгөөд байгаа бөгөөд 48,5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК гэрээнд заасан 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн. Иргэдэд тараах, дансанд нь шилжүүлэх ажлыг ҮЦТХТ /Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ ХХК хариуцдаг. Хэзээ яаж иргэдэд тараахыг тус компани мэднэ гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох