ДАРХАНЧУУД БИДЭНД БОЛОМЖ БАЙНА

🕔 2016/04/05 16:42

ДАРХАНЧУУД БИДЭНД БОЛОМЖ БАЙНА

 

Дархан хөгжил -олон улсын эдийн засгийн форумын хүндэт зочид төлөөлөгчид өө,

Дархан-уул аймгийн хүндэт иргэд, оролцогч та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе !

Бид хоёр өдөр Дархан-Уул аймгийн хөгжлийн таатай боломжууд, боломжийг бодит үр дүнд хүргэх хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааны хувилбаруудаа төр хувийн хэвшил, олон улсын түнш орнуудын төлөөлөгчдийн оролцоотойгоор хамтран хэлэлцэж, алдаа оноо, боломж шийдлийн тодорхой гарцтай энэхүү форумын үйл ажиллагааг өндөрлөх гэж байгаадаа баяртай байна.

Төвийн бүсийн хөгжлийг тодорхойлогч болно гэсэн тодорхой алсын хараатай зорилго тавьж Монгол улсын жишиг ухаалаг хот болох ерөнхий төлөвлөгөө.

Үйлдвэр Технологийн Паркийн үйл ажиллагааг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлж орон нутагт нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих санаачлага.

Аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, ложистикийн төв болох төслүүд болон иргэдийн ажиллаж амрах таатай орчныг бүрдүүлэх төсөл, оролцогчдын сонирхлыг татаж дэмжигдсэн нь форумын давуу тал байлаа.

Үүний зэрэгцээ төрийн үйлчилгээг, бизнесийн орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, санхүүжилтын хувилбаруудыг тодорхойлох шаардлага байгааг олж харлаа.

Форумын үр дүнд бид хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны тодорхой гэрээнүүдийг үзэглэсэндээ баяртай байна. Тухайлбал: БНХАУ-ын Үндэсний цахилгаан түгээх сүлжээ корпораци "Нари групп” ТӨХК-ийн гадаад харилцааны хэлтсийн дарга ноён ЮҮ ЧУАН-тай "Ус цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх” байгаль орчинд ээлтэй төсөл болон "Үйлдвэр технoлoгийн парк” төсөл дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Мөн "Тахь Ко” ХК-ийн захирал, ТУЗ-ийн дарга Л.Буянбаттай "Бүх төрлийн хатуу хог хаягдлыг байгаль очинд ээлтэй аргаар боловсруулах үйлдвэр”-ийг байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболдтой Дархан-Уул аймагт Дугуйн зам, ногоон орчин, явган зам, иргэдийн амрах таатай орчныг иж бүрнээр шийдэж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж,  Өвөр Монголын өөртөө засах орны Бизнесийн Ерөнхий холбооны захирал Л.Баатартай Дархан-Уул аймагт Барилга, Үйлдвэрлэл, ногоон орчин, ҮТП-ийн хүрээнд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Засаг даргын дэргэд Эдийн засгийн бодлогын зөвлөлийг төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор байгуулан бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр зөвлөмж гаргах, судалгаа шинжилгээ, мэдлэгт суурилсан хөгжлийн шийдлийг боловсруулах санаачлага гарган хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

ӨӨДРӨГ ХҮН АЮУЛЫГ БОЛОМЖ БОЛГОН ХАРДАГ

ГУТРАНГИ ХҮН БОЛОМЖИЙГ АЮУЛ БОЛГОН ХАРДАГ гэсэн Черчилийн үгээр төгсгөе!

Бид өөдрөгөөр, нэгдмэл нэг сэтгэлээр, сайн засаглалаар Дархан нутгаа хөгжүүлэх, сорилтыг давах нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээх боллоо.

                                    ДАРХАНЧУУД БИДЭНД БОЛОМЖ БАЙНА.

скачать dle 12.0

Санал болгох