"Эрдэнэт" үйлдвэрийн цахилгааны цехэд гал гарчээ
🕔 2021/01/20 10:58
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгааны цех тос халаагч загварын төхөөрөмжид гал гарч байна гэсэн дуудлага 2020.01.19-ний өдрийн 09:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж, 36 минут ажиллаж унтраасан байна.
скачать dle 12.0