ЗҮҮН АЙМГУУДАД ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

🕔 2018/03/28 16:20

ЗҮҮН АЙМГУУДАД ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

 

Дорнод аймгийн хоёр, Сүхбаатар аймгийн гурван суманд хээрийн түймэр гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Төгөл гурван дэрс” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 20 алба хаагч, "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 10 ажилчин, нийт 84 хүн ажиллаж 03.27-ны 19:30 цагт түймрийг бүрэн унтраажээ.  Мөн Халхгол сумын Цогтсүмбэрийн багийн "Жадан хөшөө” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 21  хүн ажиллаж, 03.27-ны өдрийн 17:00 цагт түймрийг бүрэн унтрааж, Нөмрөг дархан цаазат газрын байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 8 км урт, 1 км өргөн талбай өртсөн байна.

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн "Замтын энгэр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 45  хүн ажиллаж, 03.28-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан. Мөн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн "Баян-Овоо” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 132 иргэн, нийт 156  хүн ажиллаж, 03.27-ны өдрийн 22:50 цагт түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 60 км урт, 34 км өргөн талбай өртжээ.

Мөн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн "Яргайт” гэдэг газархээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 42  хүн ажиллаж, 03.28-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 35 км урт, 8 км өргөн талбай өртсөн.

Эх сурвалж: ОБЕГ

скачать dle 12.0

Санал болгох