Зургаан тээврийн хэрэгсэл шатаж, хоёр хүн нас барсаны нэг нь хүүхэд байжээ

Харамсалтай нь тус гал түймэрт 50 настай эмэгтэй Г, 6 настай охин өртөж нас барсан бөгөөд 16 иргэн түлэгдэж гэмтсэн байна.
Гэмтсэн иргэдийн 4 нь Ихтамир сумын эмнэлэгт, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 1 нь хүлээн авахад, 7 иргэн мэс заслын тасагт, 4 иргэн сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Түлэгдэж гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт Булган аймгийн чиглэлд хөөрч, 05:42 цагт буусан. 06:19 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд хөөрч 07:15 цагт Архангай аймагт газардсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
“Шунхлай” ШТС-ийн гэрээт “Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн жолооч Б “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэх автомашинаар 35970 литр АИ-92 шатахууныг Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд тээвэрлэж явсан гэнэ.
Осол аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-ын газарт болжээ. 



