“Төсөв нь ихдэж ажил нь багадсан бүтээн байгуулалт”

🕔 2015/10/29 14:04
“Төсөв нь ихдэж ажил нь багадсан бүтээн байгуулалт”
2011 оны 7 сарын 6-нд буюу Дархан хотын 50 жилийн ойн босгон дээр Дархан-Уул аймгийн шинэ спорт цогцолборын улаан шугамыг татаж, дараачаар нь шавыг нь тавьж байсан. Гүйцэтгэгч "НЭМБАР” барилгын компани шалгарсан бөгөөд, 11 тэрбум 600 сая төгрөгөөр барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.
 
Харин хэлэх нэг өөр, хийх бүүр өөр гэдгийг "НЭМБАР” барилгын компани харуулав. Учир нь 2012 оны 12 дугаар сард хүлээлгэн өгөх байсан спорт цогцолборын төсөвт өртөг улсын төсөвт 21.4 тэрбум болж, 1.9 дахин нэмэгдэж тусгагдсан. Өдгөө 4 жилийн нүүрийг үзэж буй тус спорт цогцолборын ажлын явцтай аймгийн Засаг дарга А.Энхболд очиж танилцав.
 
Энэ үеэр гүйцэтгэгч компанийн удирдах албан тушаалтнууд нийслэл хотод ажилтай хариуцах эзэн байсангүй. Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Очиржавын хэлснээр барилгын гүйцэтгэл 60 хувьтай гэсэн мэдээллийг өгөв. Тус албанаас барилгын ажилд хяналт тавьж ажиллаж байгаа аж.
 
Дарханы хүүхэд, залуучууд томоохон спорт цогцолбортой болох нь хэмээн хөөрцөглөж байсан ч дахиад нэг спорт цогцолбор барих мөнгө нэмж байж ашиглалтад орох бололтой. Уг цогцолборын их заал нь 2200 хүний суудалтай бөгөөд 250 хүнийг хүлээн авах багтаамж бүхий ресторан, 60 хүний суудалтай кафе, есөн давхар барилга баригдах юм байна. Мөн 150 хүний ортой зочид буудал, туслах заал, усан бассейн, хурлын заал бүхий таван хэсэгтэй байхаар төлөвлөсөн байдаг.
2011 оны 7 сарын 6-нд буюу Дархан хотын 50 жилийн ойн босгон дээр Дархан-Уул аймгийн шинэ спорт цогцолборын улаан шугамыг татаж, дараачаар нь шавыг нь тавьж байсан. Гүйцэтгэгч "НЭМБАР” барилгын компани шалгарсан бөгөөд, 11 тэрбум 600 сая төгрөгөөр барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.скачать dle 12.0

Санал болгох