Дархан сумын татварын орлогын биелэлт 65,2 хувьтай байна
Аймгийн татварын хэлтэст Дархан сумын татвар хураалтыг хариуцсан орон тооны болон орон тооны бус нийт 10 байцаагч ажиллаж төсвийн орлого бүрдүүлэх ажлыг хийж байна. Дархан сумын орлого хариуцсан байцаагч нарыг өмнө нь зөвхөн өөрт ногдсон төлөвлөгөө, хариуцсан баг дээр ажиллуулж байсан бол 8-р сарын 1-ны өдрөөс эхлэн байцаагчдаа шинэ Дархан, хуучин Дархан гэсэн 2 багт хувиарлан ажилуулсан нь үр дүнгээ өгч Дархан сумын 9-р сарын татвар хураалтын төлөвлөгөө 65.2 хувьтай биелээд байгаа аж. Цаашид дээрх ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд Дархан сумын ЗДТГ-аас авсан судлагааг ашиглан орон сууц түрээслэгч иргэдтэй тооцоо хийх, сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдтэй хувь хүний орлогын албан татварын тооцоо хийх, бууны шинэчилсэн бүртгэлийн тооцоо хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн тухай мэдээллийг Татварын хэлтсээс өглөө.