Голландад лхагва гарагийн оройноос эхлэн хорио цээрийн дэглэм тогтооно

🕔 2020/10/14 23:09

З.БАТЦЭЦЭГ
Голландын Засгийн газрын тэргүүн Марк Рютте, ЭМЯ-ны сайд Уго де Йонге нар хэвлэлийн бага хурлын үеээр хорио цээр тогтоох талаар мэдэгдэл хийлээ гэж Интерфакс өнөөдөр /2020.10.14/  мэдээллээ.
Коронавирусын халдварыг тараахгүйн тулд олон нийтийн газар, сургуульд маск зүүхийг уриалж байна. Нэг дор битүү орчинд гучаас илүү хүн цуглахгүй байх, нэг өдөр гэртээ гурваас илүү хүн урихгүй байхыг иргэддээ уриалжээ. 
Спортын арга хэмжээг зогсоож, баар кафег хаах болжээ. Зочид буудлыг хаахгүй ч үйлчлүүлэгчид нь зөвхөн ресторанаар нь үйлчлүүлэх юм байна. Рюттегийн хэлснээр дэлгүүрүүдтэй мөн зөвлөлдөж байгаа аж. Дэлгүүрээр үйлчлүүлэхдээ 1,5 м зай барьж, оройн цагаар дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. ЭМЯ-ны сайд Уго де Йонге нь хэлэхдээ, хорио цээр нь коронавирусын тархалтыг бууруулах зорилготой гэв. Тэрээр “Бид одоо л арга хэмжээ авахгүй бол ойрын нэг долоо хоногт өвчлөл хоёр дахин ихсэнэ” гэсэн байна. Ард иргэдийг амралтаар аялахыг нь хориглохгүй ч аюултай бүсээс татгалзахыг санал болгож байна. 
Эх сурвалж: www.newsru.com
скачать dle 12.0

Санал болгох