ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИН ГАРЧЭЭ

🕔 2019/01/17 12:00

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИН ГАРЧЭЭ

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багийн иргэн А-ийн гахайд Африкийн мялзан өвчин илэрсэн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Өчигдөр/01.16/ тус сумын Онцгой комисс шуурхай хуралдан 2019 оны нэгдүгээр сарын 16-30-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд долдугаар багийн Зурагтын ар хэсэг нэгдүгээр гудамжны 8 өрхөд хэсэгчлэн хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргажээ.

 

 

Хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт доорх үйл ажиллагааг хориглосон байна. Үүнд:

а/ Зөвшөөрөгдсөн цэг зурвасаас бусад газраар хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт нэвтрэн орох, нутаг дэвсгэрээс гарах, дамжин өнгөрөх
б/ Хүн, мал, тэжээвэр амьтан олноор бөөгнүүлэх нийтийн арга хэмжээ зохион байгуулах
в/ Гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин өнгөрүүлэхийг тус тус түр хугацаагаар хориглов.
Хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт байнгын пост гаргаж ажилуулахаар шийвэрлэв.

Мөн Ширээ нуруунд оршин суугч Дархан сумын иргэн З-ийн гахайд мялзан өвчин илэрсэн нь тогтоогдсон бөгөөд оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын захирамж гарч тус сумын Номгон гуравдугаар багийн Ширээ нурууны 1-1 гудамжны нэг өрхөд нэгдүгээр сарын 16-30-ны өдөр хүртэл хорио цээрийн дэглэм тогтоожээ.


скачать dle 12.0

Санал болгох