“Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журам”-ыг боловсруулж байна
🕔 2020/07/29 15:41
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журам”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Л.Мандахгэрэлээр ахлуулсан ХХААХҮЯ, ЗХЖШ, ЦЕГ, МХЕГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЗӨСҮТ, ХӨСҮТ–ийн холбогдох мэргэжилтнүүд журмын төслийг боловсруулж байгаа юм.
Энэхүү журам батлагдснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан хими, биологи, цацраг идэвхт бодисын хордлого, мал амьтнаас хүд болон хүнээс хүнд халдавраладаг, Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчний дэгдэлт гарсан үед хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах болон эдгээртэй холбогдон гарах харилцаа, үйл ажиллагааг зохицуулах боломж бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0