Найзынхаа гэр дотор хайрцагт амьдарна

🕔 2016/03/30 11:56

 
Сан-Франциско хотод амьдардаг 25 настай зураач залуу болох Питер Берковиц өндөр үнэтэй орон сууцны асуудлыг тун ч сонин аргаар шийджээ. Мань хүн өөртөө фанераар жижигхэн байшин бариад түүнийгээ найзынхаа зочны өрөөн дотор байршуулсан аж. 

Ийн амьдардаг залуу сарын 508 долларын хөлс төлдөг гэнэ. Өөрийн цахим хуудсан дээр тэрбээр орон сууц түрээсэлж амьдарсан бол хоёр, магадгүй гурав дахин илүү мөнгө төлөх байсан хэмээн бичжээ. 

"Энэ байшинг барихын тулд би 1300 доллар зарцуулсан. Харин одоо би түүн дотроо талбайн мөнгө гэж 400 доллар төлөөд, нэмж 108 долларыг ус, цахилгааны төлбөрт өгч амьдарч байна” хэмээн Берковиц өгүүлэв. 

Хайрцган байшин барих санааг тэрбээр Японы капсулан зочид буудлуудаас авчээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/67638.shtml#sthash.wFRV0PYW.dpufскачать dle 12.0

Санал болгох