Ээж, охин хоёр 82 жилийн дараа уулзалдав
🕔 2016/02/04 17:30
96 настай Лена Пирс гэдэг эмгэн 82 жилийн тэртээ
булаалгасан охинтойгоо уулзжээ. 14 настай жаахан охин байхдаа Лена Ева
гэдэг охин төрүүлсэн аж. Нялх үрээ тэрбээр ердөө зургаахан сар
халамжилсан байна. Улмаар хүнд сурталтнууд нас жаахан охин сайн ээж байж
чадахгүй гэж үзээд Еваг түүнээс булаан авч, хүнд үрчлүүлжээ. Шинэ ээж,
аавтай болоод Ева Бетти Моррелл гэдэг нэртэй болсон юм.
1994 онд өргөж авсан ээж, аав нь өөд болсноор Бетти төрсөн ээжээ хайж эхлэв. Гэвч төрөхдөө ямар нэр авсан, мэндэлсэн хот зэргээсээ өөр мэдээллийг олж авч чадсангүй. Түүний эрэл хайгуул тун ч амаргүй байсан аж. Гэхдээ л өнгөрсөн сарын 15-нд ээж, охин хоёр нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд тэврэлдэн уулзжээ. Одоо тэр орь ганцаар биш болсон тул Бетти ихэд баяртай байгаа гэнэ. Одоо түүнд ээж, дүү нар байгаа юм. Лена Пирс эмгэн анхны хүүхдээ байнга санан дурсдаг, түүнийхээ хувь заяанд санаа зовдог байсан гэдгээ сэтгүүлчдэд ярив. Лена дараа нь хоёр ч удаа гэрлэж, Евагийн дараа дахин долоон хүүхэд төрүүлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0