Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна

🕔 2020/06/09 18:49

Зуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг маргаашнаас буюу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Үүнд:
  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үйлчлэх юм байна.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох