Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хүн
⭐⭐⭐⭐⭐ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ⭐⭐⭐⭐⭐
Эрхэм хүндэт #Г_УНДАРМАА танд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн сайхан байдлыг хангах, тэднийг нийгмийн нэгэн идэвхтэй гишүүн болгон төлөвшүүлэх, амьдралын чанар, эрх тэгш байдал, тогтвортой хөгжилд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа танд талархал илэрхийлж "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ХҮН”-ээр өргөмжлөв.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Дарга Ц.ГАНЧИМЭГ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хүн – Г.Ундармаа
- Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд амжилттай борлуулах, ямар бараа бүтээгдэхүүн эрэлт, хэрэгцээтэй байгаа талаар мэргэжлийн багш нараар сургалт зохион байгуулсан. Мөн бараа, бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэхэд нь түүхий эд материалын болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан.
- Худалдаа үйлчилгээний төвүүд болон кино театруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн эсэхэд үнэлгээ хийж зөвлөмж хүргүүлсэн. Үнэлгээний үр дүнд үндэслэн дээрх байгууллагуудад нөлөөллийн сургалтыг зохион байгуулж, ХБИ-дэд ээлтэй, хүртээмжтэй дэд бүтэц, орчныг бүрдүүлэхийг уриалсан. Тус нөлөөллийн ажлын үр дүнд И-Март, Шангрила, Хүннү молл, Гэгээнтэн, Тэнгис кино театр, Өргөө кино театр зэрэг 30 гаруй байгууллагууд ХБИ-дэд зориулсан авто машины зогсоол, налуу зам, 00-ын өрөөг стандартын дагуу хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, санаа бодлыг сонсож, нууцыг хадгалж ажиллахад интрьер дизайн буюу орон зайн дотор засал чимэглэлд анхаарч хүний зан байдалд эерэг нөлөө үзүүлэх орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж СЗСҮТөвийн дэргэд сэтгэл зүйн кабинет байгуулахаар зураг төсөл, загвараа гарган ажиллаж байна.