Энэ онд 400 орчим ажлын байр бий болно.

🕔 2019/01/31 02:17
“Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, 600 хүний суудалтай салбараа Дархан хотод ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Дархан-Өргөө” кино театр, энтертайнмент цогцолбор энэ оны есдүгээр сард ашиглалтад орох ажээ.
Тус кино театр нь дөрвөн танхимтай бөгөөд танхим тус бүр 150 хүний суудалтай юм байна. Олон улсын жишигт нийцсэн интерьер дизайн, техник технологи бүхий энэхүү кино театр нь Дарханчуудад Монголын төдийгүй дэлхийн кино урлагийн сор бүтээлүүдийн нээлтийг дуу, дүрсний өндөр чанартайгаар нэгэн зэрэг үзэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх боломжийг олгох юм.
Нийт 7000 м2 талбайтай, найман давхар энэ цогцолборт автомат тоглоом, зочид буудал, супермаркет, зоогийн газар, банк зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх интертаймент цогцолбор болон сүндэрлэх ажээ. Ингэснээр байнгын болон түрээсийн нийт 400 орчим ажлын байрыг шинээр бий болгоно хэмээн хөрөнгө оруулагч "Нью тур сафарис" ХХК-ийн Маркетингийн албаны дарга Т.Дөлгөөнтамир мэдээлэв.
Дарханыхаа залуусыг ажлын байртай болгох, шинээр бий болох ажлын талбарт хүмүүсээ сургаж, дадлагажуулах хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагууд “Сод Монгол групп” ХХК-тай хамтарч ажиллах болно хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр хэлж байна.
“Дархан Өргөө” кино театрын дотоод интерьерийн зургийг Солонгос улсын мэргэжилтнүүд орчин үеийн шийдлүүдийг багтаан боловсруулжээ. Хөрөнгө оруулалтыг “Сод Монгол групп” ХХК, түүний охин компани “Нью Тур сафарис” хийжээ. Одоогоор барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна.
Орон нутгуудаас анх удаа Дархан-Уул аймаг агаарын бохирдлыг хэмжих сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй боллоо
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаар орчны чанарын төлөв байдлын мэдээллийг шуурхай хүргэж, агаарын чанар, бохирдлын хэмжээнд тогтмол тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд эхний ээлжид Ус цаг уур орчны шинжилгээний төвд агаар, хөрсний бохирдлыг хэмжих тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдлээ. Нийтдээ есөн төрлийн багаж хэрэгсэл байгаа бөгөөд агаарыг бохирдуулагч том, жижиг ширхэгтэй тоосонцруудыг нэгэн зэрэг явуулын болон суурин байдлаар хэмжиж газар дээр нь хариуг гаргах давуу талтай юм байна. Мөн тус төвийн лабораторит хөрсний шинжилгээ хийх тоног төхөөрөмжүүд ч нийлүүлэгдэж цаашид энэ чиглэлээр шинжилгээ хийн итгэмжлэлийн хүрээгээ нэмэгдүүлэх боломж бүрджээ.

Л.Эрдэмт
скачать dle 12.0

Санал болгох