Цагдаагийн 138 алба хаагч хамгаалалтад ажиллаж байна
🕔 2020/06/07 18:05
Улсын их дэлгүүрт 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 47 минутад гал гарч эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн 138 алба хаагч, 55 тээврийн хэрэгсэлтэй обьектыг хамгаалтад аваад байгаа юм. Харин 86 алба хаагч албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагын алба хаагч нар, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч нартай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд галыг бүрэн унтраагаад байгаа юм.
Одоогоор галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд газар дээр нь хамтран ажиллаж байна.
скачать dle 12.0