Цагдаагийн хоёр алба хаагч Суданыг зорино
🕔 2016/07/27 15:50
Монгол улсын цагдаагийн байгууллагаас анх удаа Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Б.Бат-Оргил нар нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор болжээ. Тэд үүрэг гүйцэтгэх хугацаандаа цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах чиглэлээр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын бусад орны цагдаагийн алба хаагчид ялангуяа Өмнөд Суданы цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчидтай хамтран ажиллах юм байна.
Тэднийг өнөөдөр Цагдаагийн Ерөнхийгазрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис зөвлөлийн гишүүдийн хамт хоёр алба хаагчдаа хүндэтгэл үзүүлэн амжилт хүсэв. Цагдаагийн Ерөнхий газар нь Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоог нэмэгдүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн нөхцлийг бүрдүүлэх болон цагдаагийн байгууллагын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар уламжлуулан Энхийг сахиулах газарт хүсэлт тавьсаныг нааштай хүлээж авсаны үр дүнд ийнхүү цагдаагийналба хаагчдын төлөөлөл Суданыг зорьж байна.
Д.Сүрэнскачать dle 12.0