ДАРХАН-УУЛ: Эхийн эндэгдлийг сэргийлэх чиглэлээр эмч нар зөвлөлдлөө

🕔 2019/01/10 18:27

ДАРХАН-УУЛ: Эхийн эндэгдлийг сэргийлэх чиглэлээр эмч нар зөвлөлдлөө

 

Улсын хэмжээнд эх нярайн эндэгдэл байсаар байна. Тиймээс үүнийг бууруулах үүднээс олон талт ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь өчигдөр /2019.01.09/ Дархан-Уул аймагт "Эхийн эндэгдлийг сэргийлэхэд, эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн болсон юм. Тус зөвлөгөөнд эх барих эмэгтэйчүүдийн эмч, төрийн байгууллага, их дээд сургууль, Улаан загалмайн нийгэмлэгийн нийт 100 орчим төлөөлөл оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр 50 ортой төрөх эмнэлгийн барилга, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, нярайн тасгийн тоног төхөөрөмж, авто машин, эрчимт эмчилгээнд шаардлагатай хүүхдийн шарлагын аппарат, агаар шүүгч зэрэгт хөрөнгө оруулалтыг хийжээ.


скачать dle 12.0

Санал болгох