Их “зах”-ын эзний охин Эрдэнэтуул

🕔 2018/12/07 10:18

Хүн болж төрснийх "Сайныг ч үзнэ, саарыг ч үзнэ”. Энэ бол бичигдээгүй хууль мэт. НИТХТ С.Эрдэнэтуул бол Монголын хамгийн том захын эзний ганц охин юм. Нөлөө бүхий бас хөрөнгө чинээтэй хүний охин болохоор түүний алхах гишгэх, ангайх, жимийхийг хүртэл анаж, отож байдаг нь нууц биш ээ.  Дунд сургуулиа төгссөнийхөө дараа Германд хэсэг хугацааг өнгөрөөсөн гэж түүнийг мэдэх хүмүүс ярьдаг. Тэндээсээ Англи улсыг зорьсон хэмээх нь бий. Гэхдээ хэвлэлийн шарласан хуудаснаа Сингапурын "Pioneer" дунд сургуулийг төгсөж, тэндээсээ Лондонгийн "David Game" коллежид есөн cap их сургуулийн бэлтгэлд сурч, Оксфордод тэнцэж, 2005 онд төгссөн гэж бичээстэй нь ч байна. Үүнээс гадна мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх үүднээс 2015-2017 Удирдлагын академийг дүүргэжээ. Ямартаа ч С.Эрдэнэтуул мэдлэг, боловсрол нимгэн биш юм.

 

С.Эрдэнэтуул бол залуу үеийн төлөөлөл, залуу удирдагч эмэгтэй.Үнэн, худал нь эс мэдэгдэх үг хэл түүнийг сүүдэр мэт дагадаг ч тэрээр бүгдийг эс тоодог. Яагаад түүнийг сайнаасаа саар тодорхойлолт дагадаг билээ гэдгийн хариулт нь асуултаасаа ч тодорхой гэж хэлж болно. Нэгэн цагт төр түшилцэж явсан аавын охин гэнэт л улс төрийн ертөнцөд хөл тавьснаа, юу юугүй НИТХ-д суудал эзлээд авсан. За тэгээд болоогүй ээ, орон нутгийн өмч бүхий томоохон байгууллагын даргын суудал дээр очсон.  Ногоон гэрлээр ингэж дэвшиж, давшиж яваа нь олон түмэнд таалагдаагүй. Таалах ч үндэслэл байхгүй. Хөрөнгөтэй мөнгөтэй аавын охин ингэж яваа  гэж харагдахаас биш Оксфордод төгссөн тэрээр Монголдоо хийсэн ажил алба гэж юу сан билээ дээ. Гэнэт л орон нутгийн сонгуулиар гарч ирээд ялалт байгуулчихаар гайхах, шоолох ч илүүдэхгүй л дээ. Гэхдээ түүнийг сонгогчид сонгосон. Тэгэхээр түүнийг хэрээ мэт харлуулах гээд ч яалтай билээ.

 

Тэрээр "Дөнгөж сургуулиа төгсөөд ирж байгаа залуу боловсон хүчнийг дэмжиж ажиллахыг хүсдэг” гэж хэлсэн. Залуусыг дэмжиж, эх орныхоо ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж яваа ийм л нэгэн бүсгүй.  Монголын жижиг ч бай, том ч бай бизнес эрхлэгчид өөрийн босгосон хөрөнгөө үр хүүхдийнхээ нэрээр нэрлэх нь хаа газар байдаг л асуудал. Тэр шугамнаас хазайгаагүй Ш.Сайхансамбуу охин, хүү хоёрынхоо нэрээр өөрийн хөрөнгийн эх үүсвэр болсон "Нарантуул” захыг нэрлэсэн ажээ. Ингээд их "зах”-ын эзний охин, Эрдэнэтуултөлөөлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхоё.

 

Жилийн нийт орлого – 142’892’000

Үл хөдлөх хөрөнгө – 5 /630’000’000/

Тээврийн хэрэгсэл – Mercedes Benz G55 AMG

Хадгаламж – 30’681’000

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт – "Наран титан”, "Блек планет”, "Монгол петро просперити” ХХК.

 

Ulsturch.mn

 



скачать dle 12.0

Санал болгох