Эмэгтэй чамд хайртай л бол чинийх гэсэн үг
Хэн нэгэн эмэгтэй чамд хайртай л бол чинийх гэсэн үг. Өрөөнийх нь хаа нэгтээ чиний зураг байж л байгаа... Тэрийг нь хаяхад бүү хүргэ!
Тэр чамд хайртай бол унтахаасаа өмнө залбирч л байгаа... Чиний нэрээр эхлэх... Мөн чиний нэрээр төгсөх залбиралууд... Түүнийг битгий болиход хүргэ!
Эмэгтэй хүн чамд хайртай л бол чамд муу зүйл хийдэггүй юм шүү... Гагцхүү залуу минь, эмэгтэйчүүд салчихсан хүмүүстээ ч хорсож чаддаггүй гэдгийг битгий мартаарай...
Хэн нэгэн эмэгтэй чамайг хайрладаг бол чамайг үнэрлэн байж үнсдэгийм, чамайг хайрладаг тэр эмэгтэй чамайг хайрласан хүчээрээ тэвэрвэл яс чинь ч хугарч унах байх шүү.
Тэгээд бас эмэгтэй хүн чамд хайртай бол чи хэр их хүчтэй байна тэр ч мөн өөрийгөө тийм их хүчтэй гэж итгэж явах болохоор түүнийг нь битгий үгүйсгэхэд хүргээрэй...
Ганц цохилтод сөхөрч болдоггүй юм шүү залуу минь,
Ганц шалгалтанд бүдрээд өгч болдоггүй юм шүү!
Бас хэзээ ч.
Үгүй хэзээ ч!
Итгэл эвдэх зүйлээр бүү оролдоорой. Тэр л газар чинь юм шүү дээ бүсгүй хүний нандин хэсэг, итгэл нь...
Тасрах л юм бол яваад өгнө шүү.
Хайрлахаас,
Хүлээхээс,
Санахаас,
Тэр ч байтугай залбирахаас хүртэл...
Хамаг зүрх сэтгэлээ татаад авчихна.
Гүйцэхгүй шүү.
Ахиж хэзээ ч тэр эмэгтэйг олохгүй шүү.
Өөрийнх байлгаж чадаагүй тэр бүсгүйгээс учирыг нь ч асууж чаддаггүй юм шүү.
Тэгэхээр эмэгтэй хүмүүсийг тэсрэх бөмбөг гэж бодож бай залуу минь..
Буруу утсыг нь тасалчихвал түүнтэй хамт чи ч гэсэн үгүй болох болно.
Залуу минь!
Амьдралаас бүгдийг чи авч чадна аа, гагц чамайг хайрлах эмэгтэйг авахад үнэ гэж байдаггүй юм шүү.
Бүхнээс илүү ганц чамайг л хайрлах эмэгтэй хүнийг худалдаж авч чи чадахгүй л болов уу,
Халаас чинь нимгэрэх тусам хайр энэрэл нь улам л багасах амрагууд л олдоно шүү хамгийн ихдээ л...
Нэг тиймэрхүү, мэдэж байгаа биз дээ юу гэх гэснийг минь...
Чи өөрөө чи л бай! Түүнийг битгий хуур!
Эмэгтэй хүн чамайг хайрладаг бол хэрэлддэг юм. Тэр ч байтугай тэсхийн аргагүйгээр шүү. Эмэгтэйчүүд чимээгүй болдоггүй юм аа залуу минь, чимээгүй болсон эмэгтэй аль хэдийн явчихсан гэсэн үг юм.
Дуугаа хураасан эмэгтэйн дуусгасан хайрынх нь эзэн нь болдог юм чи. Энэ бол эмэгтэйчүүдийн өөрчлөгдөшгүй бас өөрчлөхийг санал ч болгох боломжгүй зүйлсийн нэг юм. Эмэгтэй хүн байхын дүрэм нь юм.
Ахиад нэг зүйл хэлэхэд,
Шувуу юм тэд.
Тэгээд эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн тэнгэр нь бий. Тиймээс чи байнаа залуу минь, чамаас нүүгээгүй гээд түүнийг хөлдөөчхөж болдоггүй юм шүү. Үүнийг нэгэн цагт чамайг өөрийнхөө дүүлэн халих тэнгэрээ болгож байсан эмэгтэйн, өөр нэг тэнгэрт цуурай хадан инээж явахыг нь сонссон цагтаа л ойлгодог юм даа залуу минь...