ҮХСЭНД ТООЦОГДСОН ОХИН 10 ЖИЛ “PC”-ДЖЭЭ

🕔 2016/08/05 13:20

 

Хятадын нэгэн гэр бүлийн 14 настай охин эцэг эхтэйгээ маргалдан гарч явсан байна. Түүнээс хойш гэртээ харихгүй удсан тул эцэг эх нь хайсан боловч охин олдоогүй аж. Цагдаагийн байгууллагаас гурван жилийн дараа охиныг нас барсан хэмээн гэрчилгээ олгожээ. Гэтэл 10 жилийн дараа охин гэнэт гарч ирсэн байна.

Охин мэдүүлэхдээ "Гэртээ харихгүй удсан болохоор айгаад очихгүй байсаар өдийг хүрсэн” гэжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр 10 жилийн турш тоглоомын газартаа ажиллаж, "PC” тоглосон байна. Тоглоомын газрын эзэн орон гэргүй охин манайд ажилладаг гэж ярьсан нь цагдаа нарын чихэнд хүрч, охин олджээ.

Д.ӨӨДӨӨ

Medee.mn 

скачать dle 12.0

Санал болгох