Нийслэлд бүртгэлтэй, орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

🕔 2016/03/07 11:44
 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн.

Мөн энэ журмын дагуу орон нутагт байдаг ч Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөхөөр заасан байдаг. Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том аврын ачааны автомашинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн холбогдох дансанд төлөх ёстой юм.  Иймд нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт ажэиллаж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч та журамд заасан хугацаандаа татвараа төлнө үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох