Хүйтний эрч чангарч, цас орно
🕔 2016/02/11 12:14
Авто тээврийн үндэсний төвөөс зарим аймагт цасан шуурга болох тул
хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан.
Тэгвэл нийслэл хотод цаг агаар ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газраас авсан дараах мэдээллийг хүргэе.
Өнөөдөр Улаанбаатарт цас орно, салхи 10 метр секунд 11 хэм хүйтэн байна.
Харин урьдчилсан тав хоногийн байдлаар баасан, бямба гаригт бага зэрэг чангарч 15-18 хэм хүйтрэх бол ням гаригаас эхлэн хүйтний эрч сулрах төлөвтэй байна.
Тав хоногийн нийслэл хотын цаг агаарын байдлыг дараах хүснэгтээр харууллаа.
скачать dle 12.0