Эгэл малчны зөвлөгөө: Би маарамба биш

🕔 2018/08/23 10:23

 

Эгэл малчны зөвлөгөө: Би маарамба биш-Би маарамба биш. Буддын сахилтай хүнийг л маарамба гэх байх даа. Намайг хөдөөний хэдэн цөлх өвгөчүүл, эмгэдийн амыг сайн ухсан. Дагаж их явсан хүн л гэж ойлго. Буурын бохийг усанд өнгө оруулж уусгаж хэрэглэдэг. Халуун усанд хийгээд буцалгачихвал тэр хэрэгтэй фегмент нь задарчихдаг. Өөрийн жаахан мэдсэн, дуулснаа хүнд хүргэхсэн гэж зорьдог. Цагаан , улаан гоёо, Говьд ургадаг. Амьтан жимстэй андуураад байдаг юм. Улаан гоёо элсэнд ургадаг. Цагаан гоёо нь хаварт хальсыг нь хуулчихсан боргоцой шиг ягаан цэцэг сарвайгаад гараад ирдэг. Цагаан гоёог хавдартай хүмүүс хэрэглэхэд тустай. Хавдрын вирүсийг устгаж үгүй болгохгүй ч томруулдаггүй, тархаадаггүй. Яг хэмжээнд нь барьж чаддаг. Хөдөөгийнхөн чинь хар тугалга, миламин хоёрт хордоод байгаагаа тэр бүр мэддэггүй. Аккумлятортойгоо нэг гэрт унтдаг. Хятадаас орж ирсэн хуванцар сав суулганд идээ, ундаагаа хийдэг. Үүнээс чинь миламин ялгардаг юм билээ. УМХГ, ШУА үүнийг судлаад хэвлэл мэдээллээр ард түмэндээ хэлчихэж бодоггүй юм байхдаа. "Хорт хавдраар өвдсөн хүнийг тэгэж ингэж эдгээнэ гэж нийлж хуралдаад бизнес хийх гээд жүжиглээд байхаас биш. Энэ чинь ийм хортой шүү гээд ЭМЯ, ШУА чинь нийгэмд цацчихаж болдоггүй юм байх даа”. Манайхан даралт харвалаа л гэдэг улаан гоёог даралт ихдээд байдаг хүмүүс хэрэглэхэд маш сайн үр нөлөөтэй. Харвасан хүмүүс ч их хэрэглэдэг.

Жаахан нүдсэн хэсгийг долооход цээж хорсдог зүгээр болдог.Элэгний чулуун гиван нь элэгний церроз, элэгний хавдар болохоос урьдчилан сэргийлдэг. Ходоодны шороон гиваныг хагалаад доторх өндөгний шар шиг хэсгийг цайндаа үйрүүлж хэрэглээд байхад ходоодны шарх, ходоодны өвчтэй хүнийг гаргаахгүй. Хулангийн ундаа гэж ургамал бий. Элэгний үрэвсэл, хавдар болох шинжинд очсон хүн уухад бас сайн нөлөө үзүүлдэг. Би нутгийнхаа элэгний хавдар оноштой 70 гаруй насны хөгшинд уулгасан. Царай нь шингэрээд босоод ирсэн дээ.” Цулбуур цахилдаг” гэж ургамал байна. Эмэгтэйчүүдийн элдэв төрлийн өвчин, даарч хөрснөөс цистит туслаа гэдэг шүү дээ. Түүнд маш сайн. Шинжлэх ухааны талаасаа нотлогдоогүй ч практик дээр хэрэглээд эдгэх нь эдгээд амьдарч байна шүү дээ. "Тогоогийн хужир” судасны ханан дахь өөх, тосыг саармагжуулдаг. Хаван хөөдөг. Харин зүрхэнд харш талтай. Цус харвахаас урьдчилан сэргийлдэг. Эх орны маань хэвлийд ургадаг олон сайхан байгалийн хишгийг хэрэглэхэд эм болно уу гэхээс хор болдоггүй. Үүнийгээ Монголчууд мэдэж хэрэглээд байх юм бол үхнэ л гэж байхгүй. Туулаас урагш ургадаг цагаан мөөгөө түүгээд ид. Биднээс илүү Хятадууд мэдчихээд түүгээд хэрэглээд байг юм билээ. Төрөх хүнд өгөхөд их хэрэгтэй. Цус бүлэгнүүлэхэд тустай. Цэвэрлээд хоолонд шарж хэрэглэхэд ямар сайхан амттай гээч.

Малчин Ж.Осоржин


скачать dle 12.0

Санал болгох