Яагаад байцаа идэх ёстой вэ

🕔 2018/05/28 12:35

Яагаад байцаа идэх ёстой вэ

 

Жирийн цагаан голт байцаа нь дэлхийтэй бараг хамт үүссэн, орчноо голдоггүй, хойд туйлд ч ургадаг. Эрт үеэс энэ таримал ургамлыг хүмүүс зөвхөн хоолонд бус эмэнд ч хэрэглэж иржээ. Түүний эмчилгээний шинж чанарын тухай Тиннократ, Аристотель, Плиний нар бичиж римчүүд толгойн өвчин, нойргүйдэл, шархны цус тогтоох, төрөлтийг хөнгөвчлөх зэрэгт ашиглаж байв.

Орчин үеийн анагаах ухаанд байцааны эмчлэх онцгой чадлын тухай тайлбарлахдаа: Түүнд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой гэжээ.
Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.
Жингээ барих, турах энгийн арга бол өдөр бүр байцааны салат хэрэглэх ба 100гр салатанд 30ккал байдаг тул хоол боловсруулахад түлхэц болдог.
1950-д онд эмч нар шинэ байцааны шүүсээр ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний болон ходоодны хүчил ихдэх багадах өвчнийг эмчилдэг байжээ. Судлаачид эндээс үрэвслийн эсрэг шинэ бодис, витамин У ялгардгийг мэдсэн байна. Энэ ногоонд өөр судлагдаагүй бактерийн эсрэг олон бодис байдаг ба оросын ардын эмчилгээнд шарх, түлэнхий, хөлдсөн арьсыг эмчилдэг. Байцааны шүүсийг бүлээн устай хольж хоолойгоо зайлж, үсээ сайн ургуулах гэж толгойгоо арчдаг.
Олон эрдэмтэд үе мөчний өвчин, бөөрний үйл ажиллагаа муудах, бүдүүн гэдэсний үрэвсэлд байцааны давсалсан усыг санал болгодог байна. Харин ходоодны үрэвсэлтэй, хүчил ихтэй, элэгний өвчтэй хүнд даршилсан байцаа зохимжгүй.
скачать dle 12.0

Санал болгох