Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга

🕔 2018/02/21 12:35

 

 Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга

 

Ходоод

Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг. Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин Ходоодны шархлаа юм.

-Тарвагны тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ.

-Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад сайн. Өдөрт 3 удаа ууна. Хойлогийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ.

-Манай орны хаа сайгүй ургадаг таван салааг хандалж уухад сайн.

-Чонын ходоод, мах чанаж уудаг ба ялангуяа ходоодны шингэц муудахад тустай.

-Чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал эдгэнэ.

-Тахианы ходоодыг хатааж нүдээд өдөрт 3 халбага уудаг.

-Шинэ төмсний шүүсийг адил сахартай хольж буцалгаад хатааж нүдээд усаар даруулж уухад шарх лавтай эдгэнэ.

-Монголчууд ярьдаг ходоодны бадгана өвчинд өглөөний өлөн шээсээ авч өдөрт 3 аягаар сар уухад эдгэдэг.

-Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болно.

-Нохойн хошуу буюу ганьдгарын буурцагыг хандалж зөгийн балтай өдөрт 2 удаа аягаар уухад лавтай эдгэнэ.

-Чацаргана идэх тосыг нь эмийн журмаар уух гоц сайн шархлаа эдгэдэг.

-Жанчивлан сувилалыг эмч Цэвээн тарваганы бөөрний өөхийг наранд тавьж саванд тосч аваад газар хадгалж өдөрт 2 халбага тос өглөө оройд уусаар 14 хоног уугаад ходоодны шархлаагаа эдгээсэн гэдэг.

-Архаг өвчтэй хүн ургамлын тос 1 амны халбагыг балгаж гаатай чихэр хүлхэнэ. Залгиж хэрхэвч болохгүй 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлна. Өглөө өлөн дээр, оройд хийгээд байхад 10-20 хоногт эдгэнэ.

-Мах шингэхгүй бол цагаан луувангийн шүүс буцалгаж уувал сайн.

Ходоодны хорт хавдар буюу нарийн

Монголчуудын үндсэн өвчин гэж хэлж болох энэ өвчнийг монголчууд "нарийнтах” гэж ярьдаг бөгөөд намайг бага байхад цус харвах, дайрлаг дайрах хоёроос өөр өвчин бараг байгаагүй санагдана. Хүнийг өлсгөж харангадуулж үхүүлдэг энэ өвчнөөр өвдөөд эдгэсэн хүн мэр сэр байх ажээ.

-Харин Өмнөговь аймгийн хоёр өвгөн нарийн өвчөө эдгээсэн түүхийг ярья.

-Цог хорхой буюу тонгой хар гэдэг нь эмчилгээний ховор амьтан бөгөөд 4 хөлтэй, 6 хөлтэй 2 янз байдаг. 4 хөлтэй нь илүү сайн гэдэг юм билээ.

-Хорт хавдарт чонын ходоод идэх сайн гэдэг.

-Цог хорхойг архинд хийж эмчилгээний журмаар уудаг боловч амьдаар залгиж болохгүй. Архинд 7 ширхэгийг өмхийг нь гаргахгүй хийдэг.

-Ёл шувууны мах идэж өвчнөө эдгээсэн хүн байдаг бөгөөд Ёл шувуун мах ховор учир тэр бүр олдохгүй. Миний мэдэх Байдаг богд Хавтага, Тахийн шар нуруунд л байдаг.

-Чонын мах, цус халуунаар нь идэх.

-Доргоны халуун цус уух нь сайн.

-Шар шувууны махыг чанаж шөлтэй нь идэж уудаг.

-Сохорномингийн махыг шалз чанаж шөлтэй нь идэх.

Англи улсын эрдэмтэн Жон Армсронг ямар ч өвчнийг хүн өөрийн шээсээр эмчилж болдгийг дурьдсан "амьд ус” гэдэг ном бий. Ер нь өглөөний өлөн шээс анагаах чадвартай гэдэг. Ходоод дотор, Элэг, цөс эмэгтэйчүүдийн гэх мэт ямар ч өвчинд шээс сайн. Намайг бага байхад миний буурал аав Лантуу элдэв халуун ханиад халдварт өвчинтэй газар явахдаа гарсан шээсээ ууж шархаа угааж шавшиж бай гэж надаа захидаг байлаа. Өөрөө есөн эрүү шүүлтийг давахдаа шээсээ ууж шархаа шавшиж эдгээсэн гэж ярьдагсан. Тэр үед би бага байсан болохоор сонсоод л өнгөрсөн. Хожим олон газар явж олон хүний яриа сонсож буурал аавын хэлсэн нь үнэхээр ач тустай арга гэдгийг өөрөө хэрэглэж байж л үнэмшсэн дээ.

-Чонын ходоодонд байдаг шингэнийг асгалгүй хатааж аяга буцалсан усанд хатсан ходоодноосоо хэсгийг хийж хэсэг байлгаад бүгдийг нь уудаг гэж 1978 онд ярьж байсан хилийн цэргийн офицер байсан хүн одоо ч эрүүл саруул  явж байна.

-Төвдүүд "Дувтоврилгор” гэдэг эмээ байнга уудаг бөгөөд нарийн гэдэг өвчин байдаггүй гэнэ.

-Энд зориуд дурьдахад хүн өөрийн өлөн шээсээ уугаад байхад олон төрлийн өчнөөс сэргийлж эдгээж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Өөрийн шээс өөрт эм болдгийг олон удаа үзсэн сонссон. Ходоодны өвчтэй Сэмжаан эмнэлгээр хэдэн жил яваад эдгэрээгүйд аяганы хагас ус буцалгаад нүдэж бэлдсэн Игүүшин жижиг халбагыг хийж бүрээд уугаад байсан нь зүгээр болжээ.

-Ходоодны өмөн үүтэй хүн тарваганы тос уугад байхад хэдэн жил явна шүү.

-Хоол идэхээ больчихсон хүн тарваганы тос өдөрт 3-4 халбага уугаад 2 жил болж эдгэсэн. Өмөн үү өвчинд хэрэглэдэг.

-Хадны хааг ширгээд уухад суулгах өвчин зогсоно.

-Элэг өвдвөл голдуу баруун хавирганы ясан дор өвдөх, эвгүй оргих, гэдэс үргэлж хөөх, хоолонд дургүй болох бөөлжис хүрэх хоолны шингэц муудах, бие сулрах, тамиргүй болох, нүд, нүүр улайх, ам гашуу оргих, элэг томорсон мэт санагдах гэх зэрэг шинж илэрдэг.

скачать dle 12.0

Санал болгох