Шарын гол сумын 2,6 дугаар сургуульд өнөө жил 180 хүүхэд шинээр элсэн суралцана
🕔 2018/08/20 15:45
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлага хангагдсан байдалд үзлэг шалгалт зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Тус ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Шарын гол суманд ажиллав. Шарын гол сумын 2,4,17,19 дүгээр цэцэрлэгт өнөө жил шинээр 160 хүүхэд элсэх бол 2,6 дугаар сургуульд шинээр 180 хүүхэд элсэж нэгдүгээр ангид орох юм байна. Үзлэгийн үеэр 6 дугаар сургууль, 2 дугаар цэцэрлэгийн уурын зуухыг түрээсийн гэрээгээр ажиллуулах "Цагаан морьт залуу” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж харилцан санал солилцлоо. Ажлын хэсгээс Шарын гол сумын боловсролын салбарын удирдлагуудад зарим нэг анги танхимын засвар үйлчилгээг дуусгаж энэ сарын 25 гэхэд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангахыг үүрэг болгосон юм. скачать dle 12.0