Аймгийн Засаг дарга С.Насанбат Шарын гол суманд ажиллав
🕔 2018/02/12 10:06
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6 дугаар сургуульд 19 багш 300 гаруй сурагчдад ерөнхий боловсролын мэдлэгийг олгож байна. 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат тус сургуулийн багш, сурагчидтай уулзалт хийж сар шинийн мэндчилгээ дэвшүүлж сурагчдад дулаан хувцас, ном хандивласан бол Технологийн ахмад багш Д.Лхагвасүрэн, бага ангийн багш Л.Сувдаа нарт сар шинийн тавгийн идээ бэлэглэлээ. Мөн энэ үеэр үр бүтээлтэй ажиллаж байгаа бага ангийн багш Л.Алтангоог аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнасан байна. Цаашдаа аймаг орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах, хүүхэд багачуудыг сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, багшийн ур чадварыг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцжээ. скачать dle 12.0