ЗТХ-ийн сайдад Д.Хаянхярваа, Л. Энх-Амгалан нарын нэр яригдаж байна
🕔 2018/08/16 17:56
Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбогдуулан энэ сарын 12-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод байгаа юм.
Харин дараагийн Зам тээврийн хөгжлийн сайдад хэн томилогдох бол гэсэн хүлээлт олны анхаарлын төвд байгаа билээ.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл дээр Зам тээврийн хөгжлийн сайдад томилогдох хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр Зам тээврийн хөгжлийн сайдад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л. Энх-Амгалан нарын нэрс яригдаж эхлээд байна.