МАН дөрвөн сайдаа тодрууллаа

🕔 2016/07/28 16:18

МАН дөрвөн сайдаа тодрууллаа

 

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан дөрвөн сайдын томилгооны асуудлаар зарим эх сурвалжууд мэдээлэхдээ, өмнө нь ашиг сонирхлын зөрчилтэй гээд эргүүлэн татсан зарим сайд нарын нэрийг дахин нэр дэвшүүлж байгаа гэж мэдээллээд байсан.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын дөрвөн сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгожээ.

Энэ удаад  МАН-ынхан ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэнгүй элдэв асуудалд орооцолдож байгаагүй нэр цэвэр, давхар дээлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсийг сонгож, сайдад нэр дэвшүүлэхээр дэмжлээ.

Тодруулбал:

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/
Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/
Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.  Одоо Ерөнхий сайд дөрвөн сайдынхаа нэрийг Ерөнхийлөгчид танилцуулаад сайд нарыг томилох асуудал шийдэгдэх юм.

У.Сайхан

скачать dle 12.0

Санал болгох