Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил 59.1 мянган тн байгалийн хадлан, 616,4 тн гар тэжээл бэлдэнэ

🕔 2018/08/16 15:32

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил 59.1 мянган тн байгалийн хадлан, 616,4 тн гар тэжээл бэлдэнэ

 

Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу энэ онд Дархан-Уул аймаг аюулгүй нөөцдөө 30 тн өвс, 20 тн тэжээл, сум бүр 50 тн өвс, 25 тн тэжээл аюулгүй нөөцдөө нөөцлөхөөр заагджээ. Энэ жил аймгийн хэмжээнд 59,1 мянган тн байгалийн хадлан, 616,4 тн гар тэжээл бэлдэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Мөн өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн гар тэжээл бэлтгэх аяныг бүх нийтийн аян болгон зарлаж үр дүнг нь нэмэгдүүлж иргэд байгууллага бүрийн оролцоог дээшлүүлнэ. Ингэснээр байгалийн болзошгүй эрсэдлийг хохирол багатай даван туулах, эрсдлээс сэргийлэхэд тус нэмэр болох талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Энэ онд сумын малчин өрхийн хаваржаа бууцны ойролцоо ногоон тэжээл тариалсан. Ирэх 9 сараас ургацаа хураан авахаар урьдчилсан төлөв гарч байгаа юм байна. Өвсийг бодвол малд өгөхөд илүү илчтэй, тэжээллэг тул уг тэжээлийг өвсний нөөцийнхөө 50 хувьд нь бэлдэхээр болжээ. 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1 худаг шинээр гаргаад байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс 2053.7 га талбайд малын тэжээлийн ургамал тариалж, 22 аж ахуйн нэгж, 4 иргэн 9200 га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгууллаа.  скачать dle 12.0

Санал болгох