Малын тэжээл олгох ажил 66 хувьтай үргэлжилж байна
🕔 2016/03/17 08:02
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтэс нь Улсын нөөцөөс 50 хувь хямдруулж олгох 250 тн тэжээлийг сумдаас ирүүлсэн захиалгын дагуу хуваарилж олгоход хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Дархан сум, Хонгор сум, Орхон сумын малчид, мал бүхий өрхүүдэд 165 тонн малын тэжээлийг олгосон. Хуваарийн дагуу Шарын гол сумын малчдад тэжээл олгох ажлыг гүйцэтгэж эхлэсэн бол тэжээл олголтын ажил аймгийн хэмжээнд 66 хувьтай явагдаж байна гэж аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
скачать dle 12.0