Шарын гол сумын малчдын хадлангийн газрын асуудлыг шийдвэрлэжээ

🕔 2016/08/25 08:42

 

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын малчид хадлан тэжээл бэлдэхэд нэлээд хүндрэл учирдаг байна. Учир нь жил бүр Мандал сумын нутаг дэвсгэрт хадлан тэжээл бэлдсэнээс улбаалан малчид зэргэлдээх сумын төр захиргааны байгууллагын хооронд үл ойлголцол үүсдэг аж. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс тус сумын Засаг дарга Д.Амарсанаа Мандал сумын удирдлагуудтай уулзаж ИТХ, ЗДТГ-ын хоорондын санамж бичгийн хүрээнд хадлангийн талбайг хуваарилан гэрээ хэлцэл байгуулж 20 гаруй малчин өрхийн асуудлыг шийдвэрлэв. Түүнчлэн малчдын одоо оршин суугаа өвөлжөөний газрыг гэрчилгээжүүлэх ажлыг давхар зохион байгуулахаар болжээ.
скачать dle 12.0

Санал болгох