ЧӨЛӨӨТИЙНХӨН ААШТ-ИЙГ ЗОРИЛОО

🕔 2018/02/27 12:59

ЧӨЛӨӨТИЙНХӨН ААШТ-ИЙГ ЗОРИЛОО

 

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно. Бишкекийн дэвжээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй бөхчүүд өнөөдөр эх орноосоо мордов.

Харин эрэгтэй бөхчүүд пүрэв гаригт Кыргызстаны нийслэлийг зорино. Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн
 
  • 57 кг-ын жинд Ц.Цогбадрах,
  • 61 кг-д Ц.Чинзориг,
  • 65 кг-д Э.Ням-Очир,
  • 70 кг-д Б.Бямбадорж,
  • 74 кг-д Г.Мандахнаран,
  • 79 кг-д Г.Төрболд,
  • 86 кг-д О.Үйтүмэн,
  • 92 кг-д Л.Төртогтох,
  • 97 кг-д Б.Одсүрэн,
  • 125 кг-д Н.Золбоо,

Эмэгтэйчүүдийн
 
  • 48 кг-д Э.Нарангэрэл,
  • 53 кг-д Э.Сумъяа,
  • 55 кг-д Э.Даваачимэг,
  • 57 кг-д А.Батцэцэг,
  • 59 кг-д Б.Шоовдор,
  • 62 кг-д П.Орхон,
  • 65 кг-д Э.Цэвэгмид,
  • 68 кг-д Ш.Түмэнцэцэг,
  • 72 кг-д О.Насанбурмаа,
  • 76 кг-д А.Чанцалнямаа  нар хүч үзнэ.

Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.
скачать dle 12.0

Санал болгох