МУГТ С.Батцэцэг дүү нараа дэмжиж шигшээ багийн цалингаас татгалзав

🕔 2017/02/14 09:19

Чөлөөт бөхийн холбоо 2017 оны шигшээ багийн тамирчдыг зарлахад С.Батцэцэг өөрийн хүсэлтээ нэрээ татаж авсан билээ. Харин МУГТ С.Батцэцэг өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

"С.Батцэцэг миний бие нь чөлөөт бөхийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэж эхэлсэн билээ.  
2009 онд үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдож байсан. Үүнээс хойш баг хамт олон, МУ-ын засгийн газар, салбарын яам төрийн байгууллагууд, чөлөөт бөхийн холбоо, ачит багш нарийнхаа болон бөхөд хайртай монголчуудынхаа дэмжлэгтэйгээр олон сайхан амжилтанд хүрсэндээ маш их баяртай байдаг. 
Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад маш их урам зориг, үүнийг дагаад маш том хариуцлага ирж байгааг ойлгож өдөр бүр их хичээж бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж Одоогоор Дэлхийн 2 алт, 1 мөнгө, Олимпийн хүрэл, оюутны Универсиад наадмын алт гэх мэт амжилтуудыг гаргасан байгаа.
Энэ амжилтыг маань МУ-ын Ерөнхийлөгч, төр засаг, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Чөлөөт бөхийн холбоо, Бөхөд дуртай хувь хүн компаниуд өндрөөр үнэлсэн тогтмол цалин авдаг.
Тийм болохоор би өнөөдөр миний оронд нэг тамирчин шигшээ багт ороод миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээд амжилт гаргаасай гэж хүсээд 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах хурцлах зорилготой ийм шийдвэр гаргасан байгаа.
Чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч багш нарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм огт байхгүй бас Би барилдахаа болих цаг болоогүй ээ. "Токио 2020" оны олимпын наадмын шинэ цикл эхэлж байна.
Миний хувьд бэлтгэлээ маш сайн нягт хийнэ. 
Албан бус шигшээ багт орж бэлтгэл цугларалтанд бүрэн хамрагдана.
Цалин авахгүй л болхоос шигшээ багийн тамирчин хэвээрээ байгаа.
Энэ санааг маань ОУХМ Э.Сумъяа ОУХМ  Ш.Түмэнцэцэг нар маань дэмжсэн юм.  Бид 3 жаахан хүүхэд барилдаж эхэлж байсан үеэ бодоод ийм шийдвэр гаргасан.
Чадахаараа өөрсдийнхөө хэмжээнд хүмүүст тус болох хүсэлтэй энгийн тамирчид муугаар бодож бүү хардаасай." 

скачать dle 12.0

Санал болгох