Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлцэл болон өмнөд умардын яриа хэлцлийг зэрэг явгадуулах ёстой

🕔 2018/02/26 10:06
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлцэл болон өмнөд умардын яриа хэлцлийг зэрэг явгадуулах ёстой

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин 23-нд ерөнхийлөгчийн ордондоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин, ерөнхийлөгчийн туслах бөгөөд зөвлөх Иванка нарыг хүлээн авч уулзан, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлцэл болон өмнөд умардын яриа хэлцлийг зэрэг явгадуулах ёстой гэдгийг онцолжээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлцэл болон өмнөд умардын яриа хэлцлийг зэрэг явгадуулах ёстой

 

Мүн Жэ Ин, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлцэл болон өмнөд умардын яриа хэлцлийг салгаж болохгүй. Үүний төлөө БНСУ, АНУ нягт хамтран ажиллах хэрэгтэй. БНАСАУ цөмийн зэвсэгтэй байхыг БНСУ яасанд зөвшөөрөхгүй, гэвч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох гэсэн БНСУ болон АНУ-ын засгийн газрын өнгөрсөн 25 жилийн хүчин чармайлга амжилтад хүрч чадаагүй, тиймээс БНСУ болон АНУ одоогийн боломжийг ашиглан Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох гэсэн зорилтоо биелүүлэхийг хүсэж байна гэжээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох яриа хэлцэл болон өмнөд умардын яриа хэлцлийг зэрэг явгадуулах ёстой

 

Иванка Трамп  АНУ-ын төлөөлөгчдийг ахлан 23-нд БНСУ-д хүрэлцэн очсон юм. Тэрээр 24, 25-нд  өвлийн олимпын зарим тэмцээнийг сонирхож, 25-нд Пёнчаны өвлийн олимпын наадмын хаалтын ёслолд оролцох болно.

Түүнчлэн, 25-нд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Юн Чеолоор ахлуулсан дээд зиндааны төлөөлөгчид БНСУ-д айлчилж, Пёнчаны өвлийн олимпын наадмын хаалтын ёслолд оролцох гэж байгаа тухай эх сурвалжид мэдээлж байна.


 

Э.Гэрэлт

ХОУР


скачать dle 12.0

Санал болгох