Пхеньян АНУ-ын бүх газар нутаг хойд Солонгосын пуужин хүрэх бүсэд байгаа гэв

🕔 2017/10/18 13:22

Пхеньян АНУ-ын бүх газар нутаг хойд Солонгосын пуужин хүрэх бүсэд байгаа гэв

 

Пхеньян Вашингтоноос өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй гэж Хойд Солонгосоос мэдэгдлээ. Тус улс дэлхий дахинаа цөмийн зэвсгийг устгах хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаа хэдий ч цөмийн зэвсэггүй болохоосоо одоохондоо татгалзаж байгаа гэнэ. Энэ тухай НҮБ дахь Хойд Солонгосын байнгын төлөөлөгч Ким Ин Рён мэдэгдлээ.

Тэрбээр "БНАСАУ бүх дэлхий даяар цөмийн зэвсгийг бүрэн устгах, цөмийн зэвсэггүй болгох хүчин чармайлтыг дэмжиж байгаа. Гэхдээ БНАСАУ-ыг цөмийн зэвсгээр байнга айлган сүрдүүлж, шантаажилж байдаг  цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг үгүйсгэсээр байгаа нөхцөлд БНАСАУ зөвшилцөлд нэгдэхгүй” хэмээжээ. Түүнчлэн тэрбээр -ын бүх газар нутаг Хойд Солонгосын пуужин хүрэх бүсэд байгаа гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Life

скачать dle 12.0

Санал болгох