Гуттериш:Солонгосын цөмийн асуудлыг улс төрөөр зохицуулах ёстой

🕔 2017/08/17 15:07

Гуттериш:Солонгосын цөмийн асуудлыг улс төрөөр зохицуулах ёстой

 

Өчигдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш "Солонгосын цөмийн асуудлыг улс төрөөр зохицуулах ёстой" гэжээ.

Тэрээр Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд "Аюулгүйн зөвлөл 8-р сарын 5-нд 2371-р тогтоолыг санал нэгтэй баталж, БНАСАУ-ын энх тайван, аюулгүй байдлын талаар тодорхой дохио өгсөн юм. БНАСАУ олон улсын үүрэг хариуцлагаа бүх талаар хэрэгжүүлж, итгэлтэй, ач холбогдолтой яриа хэлэлцээ өрнүүлэх ёстой" гэж уриаллаа.

Мөн тэрбээр Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүд үүрэг хариуцлагаа биелүүлэхийг уриаллаа. Гуттериш, талууд хүлээцтэй байж, харилцан хорон үг шидэхгүй байхыг уриалаад, талуудтай нягт хэлхээ холбоотой байж, ямар ч хэлбэрээр туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэж амлалаа.

М.Баяр


скачать dle 12.0

Санал болгох