Пакистантай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна

🕔 2018/02/22 08:03
 Пакистантай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна
 

Синьхуа агентлагийн мэдээ:  Пакистантай хамт терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хэт даврагч  "Исламын улс" бүлэглэлийн Төв Азид дахь үлдэгдэл хүчинд цохилт өгөхийг Оросын  тал хүсэж байна гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров 20-нд  илэрхийлжээ. 


Оросын гадаад харилцааны яамны  сайтын мөн өдөр нийтэлсэн мэдээнээс үзэхэд, Лавров айлчилж очсон Пакистаны  гадаад хэргийн сайд Хаваджа Асифтай хэлэлцээ хийсний дараа орон нутгийн хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ: Пакистанд туслан терроризмд цохилт өгөх хүчээ  дээшлүүлэхэд Оросын тал бэлэн байгаа бөгөөд энэ нь Пакистаны бүх бүс нутгийн  аюулгүй байдлын ашиг сонирхолд ашигтай хэмээн үзэж байна. 2017 онд Оросын тал  Пакистан улсад терроризмын эсрэг тэмцэлд хэрэглэх 4 нисэх онгоцоор хангасан,  Пакистаны талтай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа үргэлжлэн бэхжүүлэхээр  Оросын тал шийдсэн гэжээ.


Лавров: Орос, Пакистан  хоёр тал Афганистаны байдалд анхаарал хандуулж байна. Тус улсын хил дэх  террорист ажиллагаа газар авч, мансууруулах бодисын заналхийлэл нэмэгдэн, хэт даврагч"Исламын улс” бүлэглэлийн үлдэгдэл хүчин цаашид газар авахаас сэтгэл  түгшиж байна гэжээ. 


Ренчинсоо

ХОУР



скачать dle 12.0

Санал болгох