Франц улс 13 удаа террорист халдлага хийх оролдлогыг илрүүллээ

🕔 2017/10/19 12:40

Франц улс 13 удаа террорист халдлага хийх оролдлогыг илрүүллээ

 

Францын ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр Елисейн ордондоо нээлттэй үг хэллээ. Тэрбээр "Энэ он гарснаас хойш Франц улсад 13 удаа террорист халдлагын оролдлогыг илрүүлсэн. Францын аюулгүй байдлын гол заналхийлэл бол терроризм юм" гэжээ.

Э.Макрон "2015 оны 11-р сараас хойш, терроризмын эсрэг ажиллагааг эрчимжүүлж, улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд байсаар ирсэн юм. Энэ оны 11-р сард өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцлан, терроризмын эсрэг шинэ хуулийн төсөл хэрэгжүүлж, терроризмын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна" гэжээ.

Францын Сенат өчигдөр буюу 18-нд санал оруулан терроризмын эсрэг шинэ хуулийн төсөл баталжээ. Энэ төслийг 10-р сарын эхээр Францын Үндэсний хурал нэгэнт батлаад байгаа юм.

Энэ нь Франц улс терроризмын эсрэг шинэ цаг үед ороход хууль тогтоох бэлтгэл ажлаа дуусгасан гэсэн үг.

Э.Макрон "Цагдаа нарт чиглүүлсэн хүчирхийллийн үйл ажиллагааны эсрэг арга хэмжээ авч хатуу цохилт өгөх болно" гэлээ.

М.Баяр

скачать dle 12.0

Санал болгох