"Хоёр улсын төсөл" нь Палестин, Израйлийн зөрчлийг шийдэх цорын ганц арга зам болно гэжээ
Синьхуа агентлагийн мэдээ:19-нд, Амман хотноо Йорданы ГХЯ-ны сайд Айма Сафади, Туркийн ГХЯ-ны сайд Мевлют Чавусоглу нар "Хоёр улсын төсөл" нь Палестин, Израйлийн зөрчлийг шийдвэрлэх цорын ганц зам гэсэн бөгөөд Ойрх Дорнодын энхийн байдлыг үргэлжлүүлье гэвэл тусгаар Палестин улсыг байгуулахад оршино хэмээн дахин чухалчлав.
Мөн өдөр Мевлют Чавусоглу Йорданд айлчилж, Айма Сафадитай уулзсан юм. Хурлын дараах хамтарсан хэвлэлийн бага хуралд Мевлют Чавусоглу хэлэхдээ Йорданы Палестин, Израйлийн байдалд үзүүлсэн хувь нэмрийг Турк улс үнэлж байна гэжээ.
Айма Сафади: АНУ Иерусалимыг Израйлийн нийслэл хэмээн зөвшөөрснийг хүчингүй, утгагүй зүйл гэж хоёр тал санал нэгтэй үзэж байна гэжээ.
Айма Сафади: Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдэх нь маш чухал юм. Нөхцөл боломж бүрдсэн үед Сирийн дүрвэгсэд улсдаа эргэж ирэхийг хоёр тал санал нэгтэй хүсэж байна гэжээ.
Мевлют Чавусоглу: Ойрын өдрүүдэд, Турк улсын Сирийн умард хэсгийн Африн бүсэд хийсэн цэргийн үйл ажиллагаа терроризмын эсрэг тэмцэж байгаа явдал бөгөөд, үүний үндсэн дээр Сирийн эрх мэдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг Турк улс дэмжинэ гэжээ.
скачать dle 12.0