Г. Болормаа: Эр нөхөр чинь алдвал алдаг дээ бүсгүй минь

🕔 2016/07/19 16:39

 

Эр нөхөр чинь алдвал алдаг дээ бүсгүй минь
Эхнээсээ дуустлаа амьдрал ямар төлөвлөгдөх биш
Алдсан алдаан дээр нь дөрөөлж битгий босоорой
Авах гээхийн ухаанаар эргэцүүлээд сайн бодоорой

Гэр гийгүүлдэг гэргий чинь бүдэрвэл бүдрэг дээ залуу минь
Гарын авлага нь бэлэн амьдрал ямар байх биш
Хазгай гишгэсэн дээр нь түлхэж битгий унагаарай
Хатуу биш зөөлнөөр учирлаад сайн хэлээрэй

Хамт амьдрахад хайраас илүү ухаан хэрэгтэй
Хайрлан жаргахад сэтгэлээс илүү итгэл хэрэгтэй
Уртаас урт амьдралд гараасаа хөтлөлцсөн хосууд минь
Уучлах зүрхтэй, ухаарах сэтгэлтэй байж жаргалтай амьдраарай...

Г. Болормаа.

скачать dle 12.0

Санал болгох