Аав ээжүүд минь энэ захиа их чухал шүү

🕔 2017/04/03 21:04
 
 Аав ээжүүд минь энэ захиа их чухал шүү

Аав ээжүүд минь энэ захиа их чухал шүү

Сингапурын нэгэн дунд сургуулийн захиргаанаас дараах захидлыг эцэг эхчүүдэд хаяглажээ. Энэ талаарх мэдээлэл нийгмийн цахим сүлжээнд тарсан даруйдаа олны анхаарлыг ихэд татаад байгаа бөгөөд олон ч эцэг эхэд ухаарлын мессеж болоод байгаа аж. Захидлыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Хүндэт эцэг эх минь,
Таны хүүхдийн хичээл удахгүй эхэлж, мөн удахгүй шалгалт ч өгнө. Та өөрийн хүүхдээ шалгалтаа сайн өгч, онц сурлагатнуудын нэг байгаасай гэж хүсэж байгааг тань бид мэдэж байна.
Гэхдээ, үүнийг санаарай… Юу гэвээс шалгалт өгч буй сурагчдын дунд математикын хичээл ойлгодоггүй ирээдүйн нэгэн алдартай уран бүтээлч сууж байгаа. Мөн түүх болон уран зохиолын хичээлийг төдийлөн тоодоггүй ирээдүйн алдарт бизнесмэн тэнд байж л таараа. Бас химийн томъёог огтхон ч хамаагүй гэж боддог нэрт хөгжимчин ч бий. Физикийн хичээлээс илүү биеийн физикийн хөгжлийг чухалд тооцдог ирээдүйн нэрт тамирчин ч байхыг үгүйсгэхгүй.
Хэрэв таны хүүхдэд онцгойрох шинж тэмдэг байгаа бол сайн байна, харин байхгүй бол тэдний өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлийг нь бүү үгүй хийгээрэй.
"Зүгээрдээ, энэ чинь зүгээр л нэг шалгалт шүү дээ. Амьдралд үүнээс ч том сорилт гарч ирнэ" түүнд ингэж хэл. "Ямар ч дүн авсан бай, би чамд хайртай. Тиймээс би чамайг хэзээ ч буруутгахгүй" тэднийгээ ингэж тайтгаруул.
Энэхүү зөвлөгөөг заавал дагаарай. Харин тэр үед хүүхэд тань таны тусламжтайгаар бэрхшээлийг хэрхэн даван туулахыг та харах болно. Зүгээр л нэг шалгалт, бага оноо, муу дүн түүний мөрөөдөл авьяас билгийг хэзээ ч үгүй хийж чадахгүй гэдгийг тэдэнд мэдрүүлээрэй.
Эцэст нь сануулахад, дэлхий дээр зөвхөн эмч, инженерүүдийг л аз жаргалтай хүмүүс гэж бүү бодоорой.

Хүндэтгэсэн,
Сургуулийн захиргаа


скачать dle 12.0

Санал болгох