“ЭРЭЭН”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ОРГИЛ ҮЕ

🕔 2017/08/09 10:25

“ЭРЭЭН”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ОРГИЛ ҮЕ

 

Хорь гаруйхан хоногийн дараа хичээлийн шинэ жилийн нээлт болно. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн хөл хөдөлгөөн харьцангүй нэмэгдэж, хот хөдөөгүй хичээлийн шинэ жилийн бэлтгэлдээ ороод байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг урд хөршийн бараагүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс  яг одоогоор Эрээн-Замын-Үүд чиглэлийн воган ачаалал ихтэй байгаа талаар эх сурвалжууд нүүр хуудаснаа бичжээ. Замын-Үүдийг зорих гэж байгаа иргэдэд воганы билет олдохгүй, билет  шаглагчид ажилдаа орсон тухай мэдээлэл цахим хуудаснаа бичигдэж байна. Монголчууд бид цагаан сар, хичээлийн жилийн нээлтийн өмнө өмнөд хөршийг зорьдог.  Цагаан сараар зочныхоо гарыг эрээний бараагаар цайлгаж, хичээлийн шинэ жилийн нээлтэд бяцхан үрсээ эрээний бараагаар хөлөөс нь толгой хүртэл гоёдог болсоор удаж байна. Иймээс энэ хэрэгцээг хангахаар урд хөршийг зорьж байгаа наймаачдаас гадна  хямд хөсөр үнээр хэрэгцээгээ хангах гэсэн иргэдийн цуваа урд хөрш рүү хөвөрсөөр байна. Өөр сонголт байхгүй. Үндэсний үйлдвэрлэгчид нь бараа бүтээгдэхүүнээ хэтэрхий өндөрт үнэлдэг, сонголт муутай.

 Уг нь өмнөх Засгийн газраас Засгийн газраас "Чингис” бондын үлдэгдэл хөрөнгөөр импортыг орлох, экспортыг дэмжих бүхий төслүүдийг санхүүжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжүүдээс 1151 төсөл ирснээс 888 шалгаруулсан билээ. Нэг үгээр эрээний барааг халсан олон бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах зорилт тавиад байв. Өмнөх Засгийн газрын зорилт биеллээ ололгүй, замхрав. Иргэд үргэлжлүүлэн урд хөршийг зорьсоор...

Анх  хэдхэн шавар байшинтай байсан урд хөршийн хилийн боомт өнөөдөр хот болон хөгжиж байна. Найман мянган хүнтэй байсан Эрээн 1992 онд Хятад–Монголын хил нээгдэж хоёр улсын хоорондох арилжаа наймаа дэлгэрсний ачаар найман түмэн хүнтэй болж өргөжсөн байна. Тасралтгүй Эрээн хотыг зорих Монголчууд тэднийг ингэж олуулаа суурьшин, хөгжиж, хөрөнгөжих боломжийг олгосон байх юм. Хямдхан, сонголт ихтэйг нь гайхаад л Эрээнийг зорьж, элдэв янзын чанаргүй зүйл худалдан авна. Гэхдээ өөр сонголт байхгүй. Жил бүрийн өдийд монголчууд Эрээн хотыг зорьж тэнд халаасаа сэгсрэхээс яардаг. Харин бид хэчнээн хэмжээний валют урсан гарч байгаа тооцоог гаргасаар хоцордог. Үндэсний үйлдвэрлэл одоогоор нийт иргэдийг хэрэгцээг хангаж чадахааргүй байна. Нөгөө талаар сарын 500 хүрэхгүй мянган төгрөгийг цалинтай иргэдийн хувьд хэтэрхий үнэтэй...
 
П.ГОО
Оллоо.мн
скачать dle 12.0

Санал болгох