Энэ хичээлийн жил сурагчийн дүрэмт хувцас ийм үнэтэй байна

🕔 2016/08/19 12:26

Энэ хичээлийн жил сурагчийн дүрэмт хувцас ийм үнэтэй байна

 

Энэ жил сурагчдын дүрэмт хувцсыг арай эрт худалдаанд гаргажээ. Өнгө, хийц, материалын чанар нь ч сайжирсныг эцэг эхчүүд онцолж байна.

Өдгөө Цирк, Улсын их дэлгүүрийн урдах задгай талбай, "Алтжин” бөмбөгөр, Баруун дөрвөн зам, "Голомт” хотхоны хойно буюу "Шилмэл загвар”-ын өмнөх талбай, "Нарантуул” захад тус тус борлуулж байна.

2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 65 мянган (нийслэлд 27.629) хүүхэд элсэх тул зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн эрэлттэй байх нь мэдээж. Энэ хэрээр БСШУСЯ-ныхан дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд өндөр шаардлага тавьж буй. Бөөсөрдөггүй, хөвөн даавуун материалтай, дор хаяж хоёр жилийн эдэлгээ даах ёстойгоос гадна үнээ нэмэхгүй байхыг үүрэгдсэн.

скачать dle 12.0

Санал болгох