Гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн танд “Эрээн дэхь Монголчууд захидал илгээжээ”

🕔 2016/05/19 13:44

 

Эрээн дэхь Монголын холбоо захидал илгээжээ.

Дэлхийн өнцөг буланд Манай улсын иргэд ажиллаж, амьдарч, суралцаж, хөдөлмөрлөж ер нь бол өөр өөрсдийн сонирхлын дагуу тус газартаа дасан зохицож амьдарч байгаа хэрэг юм.  Гадаад орон гэхээр л Монголчууд бидний нэгэн өрөөсгөл ойлголт бий. Яг үнэндээ хилийн дээс алхаж гараад л бидний яриад байдаг тэр гадаад орон гээч нь угтаж байдаг юм. Юуг хэлэх гээд байна вэ? Гэвэл БНХАУ дахь Эрээн хотыг мэдэхгүй, очиж үзээгүй Монгол хүн тун ховор биз. Хүний нутагт амьдарч, дарамтан дор ажиллаж хэдэн төгрөгний төлөө явж байгаа Монгол улсын иргэд тус Эрээн хотод л гэхэд 800 гаруй байна.

Монголоос өөр  улс л бол сайхан гэж дүгнэдэг. Үгүй дээ … утаатай, хогтой, хөгжилгүй ядуу буурай гэж та бид гоочлов ч энэ чинь бидний төрж өссөн газар шороо шүү дээ. Эх орноо элэг нэгтэн Монголын ард түмнээ хайрлая.


Өнөө өглөө Манай Fact.mn сайтад нэгэн захидал ирлээ. Эрээн хот дахь Монголын холбооны зүйгээс Гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн-д хаягласан захидал.

Эрээний консулын газар чинь сахил хүртээд шал дордов гэгчээр болж байна. Монгол иргэдийг үл тоож хэрэг төвөг ,гомдол, санал хүлээж авахгүй ,хүний газар дээрэлхүүлж, хутгалуулж ,алуулж ,доромжлуулж залилуулсаар байх уу?

Эрээн хотод 800 гаруй монгол иргэд аргагүйн эрхэнд амь зууж байна. Задарсандаа энд амьдарч байгаа юм биш ядарсандаа шүү дээ.

Энд монголчуудын холбоо байгуулаад ажиллаж байгаа бид консулд хандахгүй өөр хэнд хандах вэ!!! Бидний эрх ашгийг хэн хамгаалах вэ?  ачаа тээврийнхэн, хүн тээврийнхэн бид хятадын гааль хилийнхэнд зодуулж, торгуулж, машинаа хураалгаж өрөнд орж байна.

Консулын газартаа хэлэхээр бид мэдэхгүй гэх юм. Биднийг барьцаалж байна хил гаргалгүй хорьж паспорт булаан авч байна. Олон хүнийг хилсээр шоронд гүтгэн хийж байна. Бид хэнд хаана хандах вэ? Төр засагт эзэн гэж байна уу?

Эрээний консулынхан  харьцаа муутай хүнд сурталтай, ихэмсэг, дээрэнгүй хүн хүлээн авч уулздаггүй, хөөдөг хүмүүс байх юм.  Консулын газар уг нь үйлчилгээний газар шүү дээ. Бидний татварын мөнгөөр тарвалзаж байгаа ажилчидаа шалгаа!!!

Бид гомдол гаргах эрхтэй. Бид сургуульд хүүхдээ сургахын төлөө амьдралынхаа төлөө аргагүйн эрхэнд эрээнд ажиллаж байна. Бидний эрх ашгийг хэн хаана яаж хамгаалах юм бэ? зөрчил гаргаашүй байхад биднийг дарамтаж байна. Сайд та хариу өгөхийг яаралтай шаардаж байна.

Монголын консулын газрыг эрээний хятад өвөр монголчууд үл тоодог боллоо нэр хүнд гэж үнэхээр алга.

Аргагүйдээ бөөн булхай, луйвар хийж виз дамладаг гэж хятдууд шоолон Манайд бол шууд цааз гэж хэлдэг.

Та энэ явуулсан хүмүүсээ яах вэ?  Эх орныхоо нэр хүндийг унаган байж байлгаад байхуу?  Таны шийдвэрийг харж байя.

Эсвэл та авилга авсан учраас хэлж зүрхлэхгүй байна уу? Танд өгсөн авилгынхаа шархийг нөхөх гээд тэнд чинь энэ бүхнийг зоосны нүхээр хараад байна уу?

Гэсэн захидлыг илгээсэн байна. Үүнийг хариуцах албан тушаалтан та энэ тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай цэгцэлж өгнө гэдэгт итгэлтэй байна.


Эх сурвалж:Fact.mn

Э.Намуунзаяа

скачать dle 12.0

Санал болгох