22 ТАЛБАЙД ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

🕔 2017/07/27 12:11

22 ТАЛБАЙД ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар, хайгуулын 22 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын, эрлийн 18 талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажил хийгдэж байна.

Уул уурхайн сайдын 2015 оны 1/668 дугаар тушаал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 1-р сарын 18-ны өдрийн 01/168 тоот албан бичиг, АМГТГ-ын даргын 2017 оны 6-р сарын 06-ны өдрийн а/93 дугаар тушаалаар газрын тосны хайгуулын Давст ХХХI, Гурванбаян ХХХ талбайнуудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна. 

Хайгуулын ажлын үр дүнд Галба XI талбайд өрөмдсөн 11 цооногт тос илэрч, туршилтаар 1517 тн тос, Хөхнуур XVIII талбайд өрөмдсөн 4 цооногт тос илэрч, туршилтаар 35 тн тос олборложээ.

 
Б.Сансар
olloo.mn
скачать dle 12.0

Санал болгох