ӨСВӨРИЙН БӨХЧҮҮД ИРАНЫГ ЗОРИНО

🕔 2017/06/23 13:36
ӨСВӨРИЙН БӨХЧҮҮД ИРАНЫГ ЗОРИНО
Чөлөөт бөхийн өсвөр үеийн "Ядегар Имамын цом” олон улсын тэмцээн энэ сарын 28-30-нд Ираны Чехбехар хотод болно. 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хөвгүүд нийт 10 жинд өрсөлдөх юм. Манай улсаас Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Дархан-Уул аймгийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлага дор
  • 42 кг-д М.Мөнхтөгөлдөр (Налайх, Мөнхийн хүчтэн),
  • 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул),
  • 54 кг-д Б.Буянтогтох (БТСДуС), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул),
  • 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д Б.Сундуйжадамба (Өвөрхангай),
  • 76 кг-д Т.Бөхчулуун (Багануур, Хөх Эрчис) хөх, 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор),
  • 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул) нар оролцох бөгөөд маргааш Ираныг зорино.

Гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, Азербайжан, ОХУ, Киргизстан, Армен, Болгар, Беларусь, Гүрж, Унгар, Италийн өсвөр тамирчид оролцох юм байна.
 

скачать dle 12.0

Санал болгох