Манай тамирчдыг ДАШТ-д оролцуулсангүй
Франц улсад Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байжээ. Гэвч Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шийдвэрийн дагуу манай тамирчдыг залуучуудын ДАШТ-д оролцуулаагүй байна.
Монголын Чөлөөт бөхийн холбооноос, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл бүхий албан бичиг ирсэн талаар мэдээлсэн. Тус албан бичигт МЧБХ-нд хариуцлага тооцож, албан ёсны хувиарт багтсан олон улсын аль ч тэмцээнд Монгол улсын тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан тухай тодотгосон байв. Эл шийдвэрийн дагуу монголын тамирчдыг ДАШТ-д оролцуулсангүй.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 50 кг-д өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Н.Насанбуян, 55 кг-д ДАШТ-ний хүрэл медальт, З.Занабазар, 60 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 66 кг-д Г.Ханбүргэдэй, 74 кг-д өсвөрийн ДАШТ, З.Сумьяабазар, 84 кг-д Б.Бямбадорж, 96 кг-д Б. Түвшинтулга нарын 12 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байжээ.
Г.Тэгшсүрэн
http://www.shuud.mn/content/read/472940.htm
скачать dle 12.0