Монголчуудын амь үнэгүйдэж байна

🕔 2017/06/02 12:40

Монголчуудын амь үнэгүйдэж байна

Хятадын түүхэн кинон дээр бараа бологчид нь Хятад улсынхаа хааныг "ХААНТАН ТА ТҮМ ТҮМ НАСЛАХ БОЛТУГАЙ” гэж мөргөн, сөхрөн гуйдагсан. Тэгвэл өнөөгийн 21-р зуунд Хятад иргэд бэл бэнчинтэйгээ гайхуулж Монголчуудыг тэр тусмаа газар нутагт нь суугаа Өвөр монгол ахан дүүсийг маань хэтэрхий дорд үзэх болжээ.  Монгол газар нутагт амьдарч, ажил хөдөлмөр эрхлэж Монголчуудыг өөрсдийн боол мэт ажиллуулж байгаа дүр зураг хаа хаанаа яригдсаар удаж байна.

Тэгвэл тэд Монголчууд гэсэн сэтгэлгээгээр хандаж Ар, Өвөрмонголчуудын амь насаар нь тоглох болжээ.

Тэрээр Өвөрмонгол залууг морьтой нь дайрч алсан нэгэн эмгэнэлт бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж шуугиан тарив.

Тодруулбал хэсэг хятад иргэд ӨвөрМонголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Хандгайт сумын Шугуйт гацааны малчдын газрыг олон хятадууд ирж булаахаар нутгийн ард иргэдийг зодохоос гадна өвөрмонгол иргэнийг автомашинаар унаж явсан морьтой нь хамт дайрч байгаа бичлэг цахим орчинд шуугиан тарьж олон ч иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Бид Монгол эх орныхоо төлөө тэмцэхгүй бол мөн адил болно гэдгийг уг бичлэг нотолж байна уу даа гэсэн харамсах сэтгэл төрнө. Тэгвэл энэ хэрэг гагцхүү өвөрмонголд болоод байгаа хэрэг биш манай Монгол оронд мөн л өрнөж буй гол сэдэв юм. Саяхан Дорноговийн Айраг сумын нутгийн 90 гаруй хувийг эзэгнэсэн хятадууд манай тэмцэгч иргэн Т.Сүхболдыг яг ингэж дайрч алж байсан. Ямар намайг дайрсан биш гээд л манайхан тоохгүй өнгөрч байсан. Мөн хятад иргэд гэм зэмгүй монгол залууг гэртээ оруулж хүн танихын аргагүй нийлж зодсон хэрэг бас болоод өнгөрсөн.

Газар нутгийнхаа төлөө тэмцэж буй баатарлаг эрс хятад иргэдийн машины дугуйн нөхөөс болсоор байх уу? Аль эсвэл Монгол нутаг дэвсгэр дээр Хятад иргэд эзэн суух уу Монголчууд эзэн суух уу гэж олон Монгол иргэд төр түшилцэж яваа эрхмүүдээс удаа дараалан асуусаар байхад эрхэм нөхдүүд хэдий болтол хариулт ч үгүй, чимээгүй байх вэ? Монгол хүний амь, Монгол газар шороо үнэгүйдэж Хятад иргэд дархлан суусаар байх уу?

Сэтгүүлч Ч.Зэвэг

скачать dle 12.0

Санал болгох